"A Sound"  хамтлагийн уран бүтээлчид дэлхийд алдартай  "Битлз" хамтлагийн дуунуудаар "Yesterday" тоглолт болжээ. "Битлз" хамтлагийн шилдэг хит дуунуудыг дуулах тус тоглолтод симфони оркeстрын цөөхүүл хамтран тоглоно.

Дууны оркестрын хөрвүүлэг, найруулгыг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Оюука нар хийсэн бол удирдаачаар Д.Нямдаш ажиллана. Үүсэн байгуулагдаад 10 жил болж буй тус хамтлагийнхан "Yesterday" дуугаар нэрлэсэн тоглолтоо энэ сарын 17-нд Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчдэд хүргэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus