Олимпийн 32 эрх аваад байна
Манай улс 2008 оны олимпод 28, 2012 онд 29 харин энэ жил одоогийн байдлаар нийт 32 эрх аваад байна. Тухайлбал, Чөлөөт бөх-9, буудлага-3, байт харваа-1, бокс-4, таэквондо, хүндийн өргөлт тус бүр нэг, жүдо-13 эрх тус тус аваад байна. Мөн хөнгөн атлетикээр нэмж эрх авах болзлоо биелүүлээд буй Б.Сэр-Од тэргүүтэй гурван тамирчин байгаа ч одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй байгаа аж.Түүнчлэн боксчид олимпийн эрхээ нэмэхээр Бакуг зориод байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus