Томоохон голуудын усны төвшин 15-30 см-ээр нэмэгджээ
Ховд аймгийн томоохон голуудын усны төвшин 15-30 см-ээр нэмэгджээ.  Ховд аймгийн Буянт гол, Булган гол, Сөнхөл, Ховд гол, Боорж, Бодонч, Сэнхэрийн голуудын усны төвшин ихэсч, үерийн аюултай төвшингээс дээш байдалд голын ус эргээсээ хальж байгааг Аймгийн Онцгой Байдлын Газар ард иргэдийг үерээс болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна.

Үерийн улмаас дээрх томоохон голуудын салаагаар хаваржиж байсан айлууд зуслан руу нүүдэл хийх боломжгүй болж, аймгийн Онцгой байдлын аврах ажилтнууд 100 гаруй иргэн, 10 мянга гаруй малыг усны аюулаас хамгаалж, нүүлгэн шилжүүлжээ. Ховд аймгийн Булган, Эрдэнэбүрэн, Мянгад сумын томоохон голуудаар нутагладаг айлууд усанд боогдон, отор нүүдэл хийхэд ихээхэн хүндрэл үүсч байгаа аж.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus