Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно
Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогч шилжүүлэх ажлыг дуусгавар болгох ёстой байдаг байна.

Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд энэ талаарх зохицуулалтыг оруулжээ.

65 дугаар зүйл.Сонгогч шилжих

 65.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө
65.2.Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
65.3.Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард “Шилжив” гэсэн тэмдэглэгээг хийнэ.
 65.4.Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.
 65.5.Шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.
 65.6.Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно.
 65.7.Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно.
 65.8.Шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө.
 65.9.Энэ хуулийн 65.7, 65.8-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 65.10.Энэ хуулийн 65.7, 65.8-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас хална.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus