Хурд хэтрүүлсэн зөрчил нэмэгдэж байна
Сүүлийн гурван өдрийн байдлаар нийслэл хотын авто зам дээр 932 зөрчил бүртгэгджээ. Үүний 492 нь гэрлэн дохио зөрчсөн, 440 нь хурд хэтрүүлсэн байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх, зуслан чиглэлийн замуудад зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчлүүд их байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus