Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаан байна
2016 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 

16,19-нд зарим газраар, 17-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд  нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus