Боксчид олимпийн эрхийн төлөө  тулалдана
Сонирхогчдын боксын олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн Азербайжаны Баку хотод өнөөдөр нээлтээ хийнэ. Тус тэмцээнд манайхаас олимпийн эрхээ авч чадаагүй байгаа эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдах юм. Манай тулаанчид дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг нарын удирдлага дор Бакуг зорьсон. Тэмцээн энэ сарын 25 хүртэл үргэлжлэн явагдана. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus