Энэ долоо хоногт захиалсан иргэний үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэн гарна
Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд энэ 7 хоногтоо багтан үнэмлэхээ захиалах хэрэгтэй гэдгийг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна. Хэрэв энэ долоо хоногт багтаан захиалахгүй бол үнэмлэх нь сонгуулиас өмнө хэвлэгдэн гарах боломжгүй аж.

Түүнчлэн сонгогч нь санал хураах өдрөөс 14 хоногоос доошгүй хоногийн өмнө сонгогчийн нэрийн жагсаалтад өөрийн нэр байгаа эсэхийг шалгасан байвал зохино гэж заасан. Энэ хүрээнд Улсын бүртгэл статистикийн газар нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг www.burtgel.gov.mn сайтад байршуулжээ. Мөн сонгогчид санал авах байран дээр очиж нэрсийн жагсаалтаас өөрийн болон гэр бүлийн гишүүн бүртгэгдсэн, мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus