Загасчлалын хорио тавигджээ
Өнөөдрөөс загасчилалын хорио тавигдаж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Учир нь дээрх хугацаанд загас түрсээ шахдаг аж. Хэрэв энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулах юм байна.

Ингэхдээ 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж. Тухайлбал зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлөх зэргээр торгуульд оноодог байна.
 
Бусдад түгээх
  • gplus