Португалчууд хожил авч чадсангүй
Евро-2016 хөлбөмбөгийн тэмцээний тав дахь өдөр “F” хэсгийн тоглолтууд явагдлаа. Энэ хэсгийг тэргүүлэн оролцож буй Португалийн шигшээ багийг харьцангуй сул хэсэгт таарсан тул хэсгээсээ торох юмгүй гарна хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтэн, хорхойтнууд таамаг дэвшүүлээд байсан.

Тэгвэл тэд ЕАШТ-ий хэсгийн эхний тоглолтоо Исландын шигшээтэй хийж, 1:1 харьцаатай тэнцлээ. Харин энэ хэсгийн өөр нэг тоглолт Австри Унгарын шигшээ багуудын хооронд явагдаж, Унгарчууд 2:0 онооны харьцаатай ялалт байгуулж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэдний араас тэнцээ авсан  Исланд , Португалын багууд хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна. Харин хожигдол амссан Австрийн шигшээ баг энэ хэсгийн сүүлийг мушгиж байна.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus