Баянчандмань, Борнуурчууд Д.Доржпүрэвийг дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ Төв аймгийн Баян-чандмань, Борнуур сумдад очиж, иргэд дэмжигчидтэйгээ уулзлаа.

Төв сайхан нутагт төрснөөрөө бахархаж, төрсөн нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэн ажиллаж буй Эрчим хүчний дэд сайд асан, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв нутгийн иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлынхаа хөтөлбөрийг танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг сонсон ярилцаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Уулзалтын үеэр нутгийн иргэд  “Манай Д.Доржпүрэв олон бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хийж, аймаг орон нутгийнхаа хөгжилд хэн бүхнээс илүү анхааран, сэтгэл зүрхээ дайчлан ажилладаг залуу. 2007 оноос хойш гишүүн болоогүй ч гишүүний дайтай ажилласан. Бид хийсэн бүхэнд нь үнэхээр сэтгэл хангалуун байна. Сүүлийн 20 гаран жил яриад ажил хэрэг болгож чадахгүй байсан зүйлсийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш хурдан шийдвэрлэж, хэрэгжүүлж чадлаа. Хийнэ л гэсэн бол хэзээд хийдэг, хэлсэндээ хүрдэг залуу. Энэ удаа бид дэмжинэ, Их хуралд гарах цаг нь болсоон” хэмээн амжилт хүсэн уухайллаа.
 



Иргэд, дэмжигчдийн хамтаар


Д.Доржпүрэвтэй хамт  Төв аймгийн сагсан бөмбөгийн “Төв ургац” багийнхан  дэмжин явж байна. Тэд  Залуучуудаа ямагт дэмждэг, спортоор дамжуулан аймаг орон нутгаа улсын хэмжээнд нэрийг нь гаргах хүндтэй үүргийг хүлээж, дааж яваа Доржоо ахыгаа бид дэмжинэ хэмээн залуучуудаа хамтдаа дэмжихийг уриалж явлаа.






 

УИХ-ын 30-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэвийн сонгуулийн штаб
Эх сурвалж: http://dorjpurev.mn

Бусдад түгээх
  • gplus