АНУ-ын ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч “Apple” корпораци хиймэл оюун ухаан бүхий “I Phone” rap утас бүтээх гэнэ. Тодруулбал, хүний хэлсэн өгүүлбэрийг ойлгож, мессэж болгон илгээх чадвартай хиймэл оюун ухаан бүхий технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр тус компани ухаалаг гар утасны салбарт цоо шинэ хувьслыг эхлүүлэхээр болоод байна. Энэ сарын 13-нд Санфранциско хотноо “Apple” корпораци хөгжүүлэлтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, шинэ технологи, үйлчилгээгээ танилцуулсан байна.
 
Түүний дотор ухаалаг гар утсанд хэрэглэгдэх хиймэл оюун ухаан бүхий технологи олны анхаарлыг маш ихээр татсан аж. Аль эртнээс судлагдаж байсан энэхүү технологи нь текстийг ойлгож, хариу мессэж автоматаар илгээх чадалтай гэнэ. Түүнчлэн, камераар авсан хүн болон байгалийн юмсын зургийг ангилан автоматаар цомог үүсгэн хадгалахаас гадна бичлэгт засвар хийх чадвартай юм байна.
 
Сүүлийн үед ухаалаг гар утасны бизнесийн салбар дахь өрсөлдөөн ширүүссэн гэж хэлж болно. Үнэ хямд үзүүлэлт сайтай гар утаснууд зах зээлд нийлүүлэгдэх болсноор энэ жилийн эхний нэг хагаст “I Phone” rap утасны борлуулалт анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарсан юм.
 
Тиймээс хэрэглэгчдээ татах, борлуулалтаа нэмэх зорилготойгоор “Ap­ple” компани хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлсэн шинэ программ хангамжаа ирэх намраас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
 
Уг технологийг Гүүгл, Майкрософт, фэйсбүүк зэрэг компаниуд ч хөгжүүлж байгаа бөгөөд өрсөлдөөн цаашид улам ширүүсэх хандлагатай байна.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus