Улаан бурхны дэгдэлт буурчээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байсан нэг үеэ бодвол одоогоор дэгдэлт буурчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 40 хүн хандсаны 11 нь улаан бурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй хандаж, тав нь хэвтэн эмчлүүлжээ. Гэрээр зургаан хүнд зөвлөгөө өгч, одоогоор 75 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Насны хувьд 0-8 сартай есөн хүүхэд, 9 сараас нэг настай нэг хүүхэд эмчлэгдэж, нэг хүүхэд нас барсан байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавдугаар сарын 12-ноос эхлэн вакцинжуулах аян эхэлсэн. Аян тавдугаар сарын 25-нд дуусах байсан ч вакцинд хамрагдалт бага байсан тул хугацааг зургаадугаар сарын 1 хүртэл сунгасан билээ.  Улмаар 18-30 насны иргэдийн 80 гаруй хувь нь вакциндаа хамрагдсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus