Прокурорыг шүүх хурал өнөөдөр болно
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна.

Х.Тамир нарыг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 17-нд болсон ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus