Н.Энхбаярын ялгүйд  тооцуулах шүүх хурал хойшлов
ЦЕГ-аас гаргасан ялын хугацаа  дуусаагүй гэх дүгнэлтийг үндэслэн  СЕХ-ноос МАХН-ын нэр дэвшигч, тус намын дарга  Н.Энхбаярыг  2016 оны УИХ-ын сонгуульд бүртгэхээс татгалзсан билээ. Уг шийдвэрийг Н.Энхбаяр  хүлээн зөвшөөрөөгүй м. Тиймээс тэрбээр  уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд  давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа.

Энэ дагуу өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд уг хэргийг хэлэлцжээ.Ингээд шүүх бүрэлдэхүүн  ЦЕГ-ыг хариуцагчаар  татах шаардлагатай гэж үзсэн тул  шүүх хурлыг 10 хоног хойшлуулах шийдвэр гаргажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus