Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний V симпозиум болно. Хаана: УБ хот, Corporate Hotel-3, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд

10:00 цагт: Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барихаар болсон. Энэ төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол" ХХК-тай НЗДТГ-ын VIP Танхимд концессын гэрээ байгуулна.

10:00 цагт: Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Чингис бондоос санхүүжсэн 300 орчим төсөл хөтөлбөр, үндэсний ААН, байгууллагууд оролцоно.

11:00 цагт: Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарлаж байна. ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ШУА-ИЙН 3 ДАВХАРТ БОЛНО. /ЖИЧ: СТӨ-Б КОРПУС/ ХОЛБОГДОХ УТАС 99045949

11:00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг 3 дахь жилдээ Монгол Шилтгээнд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг, дуучид оролцоно. “PLAYTIME- 2016” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus