Дэлхийд данстай палеонтологичид  гудамжинд гарчээ
Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Засгийн газрын энэхүү шийдвэрийг  эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарласан.

Монгол Улс палеонтологийн олдвор, судлалаар дэлхийд эхний гуравдугаарт ордог. Тэр ч утгаараа Монголын нэр хүндийг олон улсад чамгүй өсгөж буй шинжлэх ухааны нэг том салбар юм.
 
Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг огт тусгаагүй байна. 
 


Түүнчлэн дээрх байранд Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг бөгөөд эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломжгүй юм. 

Тэд арга ядан хэвлэл мэдээллийн хэрэгсэл д хандан багаж хэрэгсэл, олдовруудаа аваад хаачихаа мэдэхгүй байгаагаа учирлаж байна.

Палеонтологийн хүрээлэнгийн ажилчдын хэлж буйгаар төр засгийн зүгээс дэлхийд данстай энэ байгууллагыг төдийлөн харж үздэггүй, дэмжиж тусалдаггүй байсан хэмээн ярилаа. Дэлхийн улсууд түүхийн үнэт олдворуудаа хайрлан хамгаалахын тулд асар их мөнгө хөрөнгө зарцуулж, шинжлэх ухааны энэ салбарт онцгой анхаарал хандуулдаг байна. 
 Харин манайх үүд хаалгыг нь барих шийдвэр гаргаж байгаад харамсаад барахгүй байгаагаа полеонтологийн хүрээлэнгийнхэн хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus