Өнөөдөр “F” хэсгийн тоглолт эхэлнэ
Хөлбөмбөгийн ЕАШТ Франц улсад зохион байгуулагдаж байна. Зургаадугаар сарын 10-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд нийт 24 баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтуудаа хийгээд байгаа.

Тэгвэл өнөөдөр сүүлийн хэсэг болох "F" хэсэгт багтсан багууд эхний тоглолтоо хийнэ. Тоглолт Монголын цагаар шөнийн 01:00 цагт Австри Унгарын тоглолтоор эхлэх бол 04:00 цагт энэ хэсгийг тэргүүлж буй  Португалын шигшээ баг Исландын багтай тоглоно.

Дашрамд  дуулгахад, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр удирдуулсан  Европын Бразилчууд гэгддэг Португалын багийг хэсгээ тэргүүлэн гарах 92 хувийн магадлалтай хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзээд байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus