Бага насны хүүхэд нохойд уруулсан хэрэг гарчээ
Сүүлийн үед бага насны хүүхэд нохойд уруулж, хазуулах тохиолдол гарах нь ихэслээ.Хажуу айлынхаа нохойд уруулж, амиа алдсан хүүгийн хэрэг шийдэгдэж дуусаагүй байхад дахин нэг хүүхэд нохойд уруулж, нүүрэндээ гэмтэл авсан байна.

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлд ойр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаж, хүний биед халдсан бол эзэнд нь хариуцлага хүлээлгэх заалттай юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus