Улсын наадамд 1024 бөх зодоглоно
Монгол түмний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож буй. Мөн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, гаднын томоохон зочид төлөөлөгчид ирэх тул энэ жилийн наадам тун онцгой болох талаар албаныхан дуулгаж байна.

Мөн энэ жил улс, аймгийн алдар цолтой 1024 бөх улсын наадамд зодоглоно. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл суурилуулахаар болоод байгаа аж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus