Б.Бямбадоржид итгэл үзүүлье
Сонгуулийн сурталчилгааны кампанит ажил албан ёсоор эхэлснээр нэр дэвшигчид өөр өөрсдийнхөө тойрогт сурталчилгаагаа эхлүүлээд удаагүй байна. Энэ удаагийн сонгууль УИХ болон ИТХ-ын сонгууль хамтдаа болж буйгаараа онцлогтой. НИТХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшигч Батсүрэнгийн Бямбадорж гэх эрхэм өрсөлдөж байгаа юм. Түүнд Сонгинохайрханчууд итгэл үзүүлэн дэмжин ажиллана гэдгээ ч илэрхийлсэн байна.
 
МАН-аас ИТХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшигч Б.Бямбадорж нээлтийнхээ үеэр "Сонгинохайрханчууд та бүхэн энэ удаагийн НИТХ-ийн сонгуульд МАН-д итгэл үзүүлснээр цаасан дээр байгаа нийслэлийн хөгжлийн шинэ чиг хандлага, зураг төслийг газарт сүндэрлүүлэх түүхэн цаг үеийн гэрч болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ их үйлсийн төлөө хамтдаа зүтгэе, хамтдаа хөдөлмөрлөцгөөе" гэсэн байна. Түүнд итгэл үзүүлэхэд хожно уу гэхээс алдахгүй.

МАН-аас ИТХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшигч Б.Бямбадоржийн сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus