Загас  агнуурын  мэргэшсэн ажилтнууд хамгийн бага цалин авч байна
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 1 дүгээр улиралд нийт 36.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 550.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл, 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192.0-300.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид  1.4  мянгаар,  700.0-900.0  мянган  төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900.0-1100.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид 9.3 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар, 1300.0-1500.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид  1.3  мянгаар  буурсан  байна. 

Харин  300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид  3.4  мянгаар,  500.0-700.0  мянган  төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, 1500.0  мянган  төгрөгөөс  дээш  цалинтай  ажиллагчид 2.9 мянгаар нэмэгдсэн байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл, нэгдүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин  механизмын  операторч,  угсрагчийн  сарын дундаж цалин хамгийн их буюу 1066.6 мян.төг,  харин  ХАА,  ой,  загас  агнуурын  мэргэшсэн  ажилтных  448.7  мян.төг  буюу  хамгийн бага байна.

Нэг  ажиллагчид  ногдох  сарын  дундаж  цалин  энэ оны нэгдүгээр  улирлын  байдлаар  871.4  мянган төгрөг  байгаа  нь  өмнөх  оны  мөн  үеийнхээс 20.0 мян.төг буюу 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 мян.төг  0.3 хувиар өссөн байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus