Гимнастикчид финалд шалгарлаа
БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулагдаж буй Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцож байгаа билээ. Өчигдөр 12-14 насны ангилалд манай баг тамирчид багийн төрөлд өрсөлдсөн бөгөөд ФИНАЛД VIII байраар шалгарчээ.

Тэд маргааш өдрийн 16:30 минутад финалд тоглоно. Багийн бүрэлдэхүүнд: О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул Дасгалжуулагч багш Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Б.Мөнхбат нарын удирдлагад оролцож байна.

12-14 насны ангилалд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар ХОСЫН төрлөөр 11:55 минутад, Э.Марал ГАНЦААРЧИЛСАН төрөлд 16:38 минутад тэмцээний талбайд гарна.

15-17 насны ангилалд Н.Хулан, М.Бямбацэнд, А.Нандин-Эрдэнэ нар ГУРАВЛАСАН төрөлд 14:47 минутад, Н.Хулан, Б.Шүрэнцэцэг, Б.Хонгорзул, Б.Номинзул, Т.Болор нар БАГИЙН төрөлд 16:31 минутад тэмцээний талбайд гарах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.