Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1955-1970 төгрөгийн ханшаар 2.9 сая ам.доллар худалдан авах, 1967-1969 төгрөгийн ханшаар 3.0 сая ам.доллар худалдах, 299.20 төгрөгийн ханшаар 0.7 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.

Мөнбанкууд 146.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

 
П.УНДРАМ         
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus