Чөлөөтийн эмэгтэйчүүд “Poland Open” тэмцээнд өрсөлдөнө

Энэ оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд Польш улсын Спала хотод болох эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд оролцоно.

Итали улсын Сасари хотод болсон олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцсон манай бөхчүүд тэнд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод Польш улсад ирж тус улсын эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд одоо тэмцээнд оролцох гэж байна.

58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/, П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/, Б.Шоовдор /ҮБТДС, үндэсний шигшээ баг/, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.

Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар оролцож байна.

Эхний өдөр 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс О.Насанбурмаа, Б.Шоовдор нар алтан медаль авч байжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus