Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд эдийн засагч хүн л ажиллаж чадна
УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Баагаагийн Баттөмөр тойргийнхоо ард иргэдтэй уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа билээ.

Энэ үеэр дарханчууд тулгамдаж буй асуудлуудаа болон намын мөрийн хөтөлбөрийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцсан юм.



Д.Жамсранжав: Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд эдийн засагч хүн л ажиллаж чадна

-Ах нь олон сонгуулийн нүүр үзлээ. Энэ жил бидний хүсч хүлээсэн сонгууль болно гэж итгэж байна. 2012 оноос хойш ард иргэдийн амьдрал ихэд дордлоо. Улс орон маань өр зээлэнд орсон байна. Иргэд талхаа ч авч идэж чадахаа байж, гурил будаагаа грамлан авч байгаа иргэд ч байна. Энэ байдлыг би хувьдаа өнгөрсөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрд гарсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна.
Иргэдийн амьдралыг өөд татах юу ч хийгээгүй атлаа өөрсдөө гадаадад нууц данс нээж, баяжлаа. Тиймээс энэ жил дарханчууд маань арай өөр сонголт хийнэ гэж найдаж байна.

Манай 9 дүгээр багт энэ жил МАН-аас эдийн засгийн ухааны доктор, профессор Баагаагийн Баттөмөр гэж хүн нэр дэвшиж байгаа юм байна. Энэ хүн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн болхоор ард түмнийхээ амьдралыг эдийн засгийн талаас нь дээшлүүлэхэд ажиллаж чадах найдвартай боловсон хүчин гэж итгэж байна. Ер нь манай багийн иргэд ч эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүнээ дэмжинэ гэж ярих болсон.

Б.Соёл-эрдэнэ: Өнгөрсөн дөрвөн жилд ядуурал эрчимтэй нэмэгдсэн
-Манай  9 дүгээр багт зам талбай, гадна байрны тохижилт их муу байна. Тухайлбал манай энэ хавиар зам барьж яваад 4-2 дугаар байрны яг голд ирэн хорооллынхоо дундах засварыг хийгээд орхисон. Энэ зам өнгөрсөн хугацаанд нэг метр ч ахисангүй. Үүгээр ч тогтохгүй өнгөрсөн дөрвөн жилд ядуурал эрчимтэй нэмэгдсэн. Ард түмэн бүгд банканд өр зээл тавьж, төмс ногоогоо граммлан авч байна. Тиймээс одоо мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэдлэгтэй чадвартай хүмүүс төрд гараасай гэж хүсч байна.



Л.Өлзийтогтох:Залуус ажилтай болж, нийгэм маань гэгээтэй болно гэх итгэл төрлөө

-Манай тойргоос нэр дэвшиж байгаа Баагаагийн Баттөмөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Миний хувьд энэ хүн дарханчуудын төлөө ихийг хийж бүтээж чадах, төрд бэлтгэгдсэн түшээ болж чадна гэх итгэл төрлөө.

Би өөрөө Монгол ардын намыг хувьдаа их дэмждэг. Энэ нам олон жилийн улс төрийн туршлагатай болохоор ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх мэргэшсэн боловсон хүчинтэй байдаг.

Энэ удаагийн сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрөөс үйлдвэр байгуулах тухай нь надад маш их таалагдлаа. Энэ үнэхээр цаг үеэ олсон, ард иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарсан мөрийн хөтөлбөр боллоо гэж бодож байна. Манай Дархан хот залуучууд ихтэй болохоор яг ийм байдлаар залуусыг дэмжих нь хамгийн чухал байгаа юм.

Цаашдаа залуус маань бүгд ажилтай болж, өнөөгийн нийгэм улам гэрэл гэгээтэй болно гэдэгт маш их итгэл төрлөө. Дарханчууддаа сонголтоо зөв хийгээрэй гэж уриалмаар байна.



Г.Бамбуушар: Хамтдаа хийж бүтээх ууган хүчиндээ их итгэл хүлээлгэж байна

-МАН-аас дэр дэвшиж байгаа хүн маань өнөөдөр ирж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөрийн хөтөлбөрөөс харахад бидэнд хамгийн их тулгамдаж буй ажлын байр, дэд бүтэц, спорт цогцолбор, төрөх эмнэлэг гээд олон асуудлыг шийдэхээр тусгагдсан байгаа нь маш их таалагдаж байна. МАН-аас нэр дэвшигч маань эдийн засгийг хямралаас гаргах олон гарцуудын талаар иргэдэд ярьж байна. Ийм мэдлэгтэй, туршлагатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг бид төрд гаргах хэрэгтэй. Энэ хүн Монголд 10 гаруй үйлдвэр байгуулахад гар бие оролцож явсан туршлагатай болохоор Дарханд ч мөн намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлж, үйлдвэрүүдийг байгуулахад бодлогоор дэмжинэ гэж итгэж байна.

“Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл бодлоггүй” гэж сайхан үг бий. Түүний адилаар Бүгдээрээ хамтдаа хийж бүтээх, улс орноо хөгжүүлэх ууган хүчиндээ миний хувьд их итгэл хүлээлгэж байна. Ард түмэн минь мэргэн сонголт өгөөрэй.

Б.Алимаа: Хийж бүтээдэг хүмүүсийг сонгох нь бидний ирдээдүйг хүссэн шиг маань болгоно

-Өнөөдрийн улс төрийн байдал залуус бидэнд үнэхээр таалагдахгүй байна. Бид оюутан залуус нь сурах орчин нөхцлөөр хангагдсан, ард түмэн нь ажилтай өөдрөг сайхан нийгэмд амьдрахыг маш их хүсдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд энэ бүх асуудлыг шийдэх талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаад үнэхээр баяртай байна.

 Залуустаа хандаж хэлэхэд, юм хийж бүтээдэг, мэдлэгтэй туршлагатай хүмүүсийг сонгох нь бидний ирдээдүйг хүссэн шиг маань өөрчилж сайхан болгоно шүү гэж хэлмээр байна.

Г.Дөлгөөн: “Төлбөрийн дарамтгүй оюутан” мөрийн хөтөлбөр маш их таалагдлаа

-Залууст хамийн их хэрэгтэй зүйл бол боловсрол. Гэтэл боловсрол эзэмшье гэхээр өнөөдрийн нийгэмд янз бүрийн амьдралтай айлын хүүхдүүд байгаа болохоор зарим нь мэдлэгтэй ч эдийн засгийн асуудлаас болоод сурч чадахгүй байх нь олон харагддаг. Мөн нэг хэсэг нь боловсрол эзэмшихийн тулд ээж, аавыгаа цалингийн, тэтгэвэрийн зээл авхуулах нь ч их байгаа. Тиймээс залууст сурах боломжийг нь хангахад сургалтын төлбөрийн тэтгэлэг маш их хэрэгтэй.

Харин энэ бэрхшээлийг шийдэхэд МАН-аас энэ жил “Төлбөрийн дарамтгүй оюутан” гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа нь үнэхээр нүдээ олсон зүйл гэж бодож байна. Хэрвээ энэ намд иргэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдүүлж өгвөл залуус сургалтын төлбөрийн зээл аваад ажил дээр гараад төлөх боломж бүрдэх юм билээ.

 Мөн сургуулиа төгсөөд амьдралд хөл тавихад ажлын байр маш их дутагдалтай байна. Бид намар гуравдугаар курст орно. Одооноос л ажиллах ажлын байраа төлөвлөх бодолтой байна. Тиймээс ажлын байрыг олноор нэмэгдүүлэх МАН-ын мөрийн хөтөлбөр маш их таалагдсан.
 
УИХ-ын 43-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб
 
 
Бусдад түгээх
  • gplus