Л.Эрдэнэчимэг гишүүний ноцтой бичлэг цацагдлаа
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд ажлын өрөөндөө согтууруулах ундаа уучихаад тамхи татаж буй бичлэгийг Ийгл телевизийн сэтгүүлч н.Алтаншагай, Хуульч н.Бат-Ялалт нар дөнгөж сая олон нийтэд ил болголоо. Энэ үеэр Ийгл телевизийн сэтгүүлч Н.Алтаншагай дараах зүйлийг ярилаа. 

“2016 оны 06 сарын 05 сарын өдөр Үнэнээ хэлэх мөчдөө оруулаарай. Амжилт хүсье гэсэн зурвас бүхий дугтуй ирсэн. Дугтуйг задлахад улаан өнгийн флаш байсан.Флашыг уншуулахад УИХ ын гишүүн Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж авирлаж байсан гэх мэт ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг байсан.Энэ бичлэгийг шууд гаргах боломж байхгүй учир хуульч ШШТББ ын тэргүүн Бат-Ялалт найзтайгаа зөвлөлдсөн. Х.Бат-Ялалт хуульч Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж бичлэгийг үзүүлж ямар учиртайг нь асуухад шууд мөнгө амлаж дансанд нь 50 сая төгрөг шилжүүлсэн.Болсон процесс ердөө  л энэ” гэв. 

Харин Х.Батялалт дараах зүйлийг ярьсан юм. “26 хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрч байна. 50 сая төгрөгөөр 45 сая ширхэг талх авна. Энэ нь Монгол улсын нийт талхны хэрэглээний 45 хоногийн хэрэглээ.136 ядарсан хүнд тусалж дэмждэг байгууллагын таван сарын хэрэглээний мөнгө. Одоогоор хоёр өрөө байрны мөнгө. Дундаж цалинтай хүний найман жил хөдөлмөрлөх цалин. Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи тамхины хууль батлачихаад өөрөө төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ төрийн ордон дотор чухам юу болоод байна вэ гэдгийг нэг жишээ.Тиймээс энэ шударга бус уваагүй үйлдлийг баримтаар нотолж 50 саяын үнэтэй бичлэгийг буцаан өгч байна” гэлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Н.Алтаншагай, шүүгч Х.Батялалт нар Л.Эрдэнэчимэг гишүүнтэй харилцсан мессежээ ил болголоо.






Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus