Америкийг аюул нөмрөхөд ойрхон байна

Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Чилид 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн өдөр Калифорнид 5.1 магнитудын газар хөдлөлтийг бүртгэжээ. Гуравдугаар сарын эхний арав хоногт энэ мужид мөн л газар хөдөлсөн байдаг. АНУ-ын Геологийн алба сүүлийн хоёр долоо хоногийн дотор 10 гаруй газар хөдлөлт бүртгэсэн төдийгүй Калифорнид өдөрт 30 удаа бага хүчин чадалтай газар хөдлөлт байнга болж байдаг аж.

Их хэмжээний “үүл” Пакистан, Энэтхэг, Австралийг бүрхэнэ. Эх дэлхий маань “цөмийн өвөл” гэгчийг санагдуулам үед орно. Нар алга болсноор дэлхий дээрх агаарын температур хасах 50, бүр түүнээс ч доош хүйтэрнэ. Ийм өвөл дор хаяж жил гаруй үргэлжилж дэлхийн байгалийн тэнцвэр эргэж буцалтгүй өөрчлөгдөнө.  

Йеллоустоуны аварга галт уул сэрэх тохиолдолд Чили болон Калифорнийн газар хөдлөлт дэргэд нь юу ч биш болно. Энэ аварга галт уул АНУ-ын Вайоминг мужид байдаг. Нэг онцлог нь том хэмжээний уул аварга хүч бөгөөд жирийн галт уулны дэргэд үнэхээр айдас хүрмээр юм байна. Уул дэлбэрснээр агаарт хорт бодис цацагдаж, АНУ-ын нутаг дэвсгэрийн дийлэнхэд нь хүн амьдрах аргагүй болно. Халуун магм, үнс, хий 50 км-ийн өндөрт цацагдаж, Америк тивийн нийт талбайг хоёр дахин давсан нутагт тархана хэмээн “Чөлөөт хэвлэл” сайт бичиж байна.  

Өндөрт цацагдах халуун магмын даралт буурмагц 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин километрт халуун шавар урсаж эхэлнэ. Энэ нь үхлийн аюултай, тэгэх тусмаа их хэмжээний урсац байгаа тохиолдолд амьд гарах ямар ч боломжгүй гэнэ. 400 хэмээс дээш халуун зүйлд хүний бие бүрэн чанагдаж, яснаасаа салдаг аж.

Бохир шаврын урсгалд дор хаяж 250 мянга гаруй хүн амь үрэгдэнэ. Хэсэг хугацааны дараа цуврал газар хөдлөлт болж цунами дэгдэнэ. Энэ удаа хэдэн арван саяар хэмжигдэх хүн амь үрэгдэх нь тодорхой. Мэдээж хэрэг Америк тив тэр чигээрээ усанд живэхгүй тохиолдолд шүү дээ.

Их хэмжээний “үүл” Пакистан, Энэтхэг, Австралийг бүрхэнэ. Эх дэлхий маань “цөмийн өвөл” гэгчийг санагдуулам үед орно. Нар алга болсноор дэлхий дээрх агаарын температур хасах 50, бүр түүнээс ч доош хүйтэрнэ. Ийм өвөл дор хаяж жил гаруй үргэлжилж дэлхийн байгалийн тэнцвэр эргэж буцалтгүй өөрчлөгдөнө.  

Эрдэмтэд ийм зүйл болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Харин хэзээ гэдэг нь л маргааны гол сэдэв байгаа юм. Йеллоустоунд газар хөдлөлтийн тухай бүхий л мэдээлэл дээр тулгуурлан аварга галт уулын үйл ажиллагааг сайтар судалжээ.

Хоёр сая жилийн тэртээ газар хөдлөлт болж, түүнээс хойш хөдлөлт бүрийн хоорондын хугацаа ойртсоор байна. Өнгөрсөн жил Йеллоустоун амьд гэдгээ батлах мэт газрын гүнээс гэнэт гурван ч халуун рашаан цохилж эхэлсэн аж. Судалгаа явуулахад тус газрын хөрс 178 сантиметрээр дээшилсэн байна.

Гуравдугаар сарын сүүлээр бүр ч сонин зүйл энэхүү үндэсний паркад тохиолдсон гэнэ. Ямар нэг шалтгаангүйгээр зэрлэг үхэр нүүдэллэж эхэлсэн аж. Зам дээр төрөл бүрийн ан амьтан гүйж байхыг харж болно. Гэтэл тэднийг хэн ч хөөгөөгүй, ан ав хийгээгүй.

Охайо мужийг аврах хөдөлгөөний идэвхтэн Том Лапшугийн нотолж байгаагаар, ингэж ан амьтан зугтах нь ер бусын зүйл. Ойр хавьд аюул занал учруулах цорын ганц зүйл бол Йеллоустоуны аварга галт уул.  Аюулын өөр нэг дохио бол бугын тоо гэнэт цөөрсөн явдал.

Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтан ойртож байгаа газар хөдлөлтийг найдвартай таамагладгийг хүн бүр сайн мэднэ. Тэдгээр амьтан гэнэт зугтах нь үүний дохио юм. Гагцхүү бид үүнийг зөв ойлгох нь чухал.

Гэтэл Америкийн засаг захиргааныхан Йеллоустоуны аварга галт уул дэлбэрч болзошгүй шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл тараахыг хоригложээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Йеллоустоун тун удахгүй дэлбэрч болзошгүй юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чи 2014-05-21 05:58:03
    тэгээсээ монголд харин бүү ирэг манай иргэд болон америк н охдууд
    202.179.20.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Bulldog 2014-05-16 11:24:05
    Erdemted tegej bgaa bol tiim l yum bolno l gesen ug. Aimaar yum bn. Bitgii l boloosoi.
    202.131.229.34
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-05-15 08:57:20
    manaixan setgegdel bichix gej teneg bolchix yumaa. vxej baixdaa taarsan nowshnuud!!!
    117.79.232.154
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-05-13 05:11:15
    muhar svsegtei hugjiluu hugduu chirsen mongolchuud tegvel yana gej bodoov .Hvnii muud durlagsad,munhag teneg bolson chutgurun heden mongol.
    174.16.253.139
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-10 05:28:26
    АНУ улс гэж дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан луйварчид дандаа улс орнуудын дотоод хэрэгт оролцоно хүний амь насаар ашиг олж дайн өдөөж өөрөө гол дүрд нь тоглоно одоо хорвоо ертөнцөд өрөө төлөх цаг ирж байгаа байхдаа
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-10 01:55:44
    Дэлхийн хаана ч гэсэн муу юм битгий л болоосой. Бусдын зовлонгоор бахаа хангах тийм сайхан зүйл биш шүү дээ
    203.194.114.147
    Мэдэгдсэн Хариулах
  • паазгай 2014-05-08 13:00:22
    луйварчдын орон сөнөж доллар хог болж дэлхийд энх тайван тогтохно дээ??????
    202.21.113.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Galdaa 2014-05-08 06:41:23
    Gadaadad yavuulsan dainii tulbur nehegdej bgaa ni ter,,,!
    202.21.106.254
    Мэдэгдсэн Хариулах