Нэр дэвшигчийн самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно
Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Энэ нь нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгийн торгуультай.

Сонгуулийн хуулийн 78.10.Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно.

78.11.Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus