59.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ
Нийгмийн халамжийн сангаас 2016 оны эхний 5 сард 199.1 мянган хүнд 59.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 7.2 мянга буюу 3.7 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 347.7 сая төг буюу 0.6 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2016 оны эхний 5 сард 59.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.1 мянга буюу 5.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 491.7 сая төг буюу 1.4 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2016 оны эхний 5 сард 322.0 мянган хүн хамрагдсаны 73.9 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 21.9 хувь нь ахмад настан, 2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.8 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.5 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 46.3 тэрбум төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум төг буюу 3.2 хувиар буурчээ. “Хүний хөгжил” сангаас энэ оны эхний  таван сард 18 хүртэлх насны 1012.6 мянган хүүхдэд 101.5 тэрбум төгрөгийг олгожээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus