“Евро 2016”-гийн үеэр согтууруулах ундаа худалдахыг хориглов
Хөлбөмбөгийн ЕАШТ эдгээр өдрүүдэд Франц улсын 12 хотод зохиогдож байна. Багууд эхний тоглолтуудаа хийж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн хоёр хэсгийн  багууд эхний тоглолтоо хийнэ.

Тэмцээн эхлээд удаагүй байгаа хэдий ч шигшээ багуудын хөгжөөн дэмжигч нар цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэж, зодоон хийж байгаа тул зохион байгуулагчдын зүгээс хөлбөмбөгийн тэмцээн болж буй цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Зохион байгуулагчдын зүгээс архи хэтрүүлэн хэрэглэснээс болж, эмх замбараагүй байдал үүссэн хэмээн үзэж,  дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Тэмцээний Б хэсэгт таарсан Англи, ОХУ-ын шигшээ багийн тоглолтын үеэр  хоёр улсын хөгжөөн дэмжигчид гар зөрүүлэн олон хүн бэртэж гэмтсэн хэрэг гарсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus