185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өгчээ
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өчигдрөөс хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд арилжааны банкинд хандаж, хүсэлтээ өгч эхэлсэн юм. Ингээд иргэд дансаа нээлгэж, бүртгүүлснээс хойш долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногоос 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь авах эрх үүсч байгаа юм.

Иргэдийн хувьцааг худалдаж авахад  900 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гараад буй. Харин уг мөнгийг хаанаас гаргах эх үүсвэр нь тодорхойгүй байгаа юм.  

Харин хувьцаагаа Засгийн газарт худалдаж мөнгө болгох хүсэлтэй иргэд олон байгаа бөгөөд бүртгэж эхэлсэн эхний өдөр 185 мянган иргэн хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus