Х.Тамир нарыг маргааш шүүнэ
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал энэ сарын 15-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Х.Тамираас гадна Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат гэх хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Х.Тамир нарыг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 17-нд болсон ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар хойшлуулсан билээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus