Ц.Сандуйд Сонгинохайрхан дүүрэгт хийх ажил их бий
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй энэ удаагийн НИТХ-ын сонгуульд 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн Толгойт хэсэгт нэр дэвшиж байгаа. Тэрээр өнөөдөр иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн бодлогоо танилцууллаа. Ц.Сандуйгийн аав Ж.Цэндсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж, дүүргийн тулгын чулууг тавилцсан гавьяатай цөөн хүний нэг.
Ц.Сандуй бага насаа Сонгинохайрхан дүүргийн 4, 26 дугаар хороонд өнгөрөөж, ажил амьдралынхаа гарааг тус дүүргийн газрын байцаагчаар эхэлжээ. Улмаар Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн төлөөлөгч, тус дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Иймээс өсч өндийсөн нутаг, аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээр, дүүргийн иргэдийнхээ амьдралыг мэддэгийнхээ хувиар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойргоос НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

 “Эрх баригчид 2012 онд гэр хорооллыг Ганнам дүүрэг болгоно гэж амласан. Хашаа руу чинь цэвэр, бохирын усны шугам татаж, хаус хороололд амьдруулна гэсэн. Гэвч энэ амлалт биелсэнгүй. 2012 оны амлалтаа биелүүлээгүй байж одоо Токио шиг болгоно гэж байна. Энэ байдлаар бол 2020 онд гэр хорооллыг Нью-Иорк шиг, 2024 онд Парис шиг амлаад биелүүлэхгүй. Ингэж биднийг хуурсаар, өөрсдөө баяжсаар тэтгэвэртээ гарах юм байна” гэж СХД-ийн дөрөвдүгээр хорооны иргэд хэлж байна.

“Улс орон хэцүүдсэн, их өрөнд баригдсан, иргэд нь ядуурсан нийгэмд МАН улсаа, засаглалаа, иргэдээ аварч байсан түүхэн туршлагатай улс төрийн хүчин. Залуус ирээдүйдээ санаа зовж, хотоо, улсаа хөгжүүлэхээр, ачааны хүндийг үүрэлцэхээр ирж байгаа нь сайн хэрэг. Одоо улсын хөгжлийг залуус түүчээлэх цаг нь ирсэн” гэж байна.  Эрх баригчид гадаадаас өндөр хүүтэй зээлсэн бондын хөрөнгөөр нийслэлд үгүйлэгдсэн үйлдвэр, цэцэрлэг, сургууль бариагүй. Гэтэл энэ өрийн зээлийн хүүнд монголчууд жилд 970 тэрбум төгрөг төлж байна. Энэ мөнгө бол төрийн албаны цалинг 350 мянган төгрөгөөр нэмэх, эсвэл тэтгэврийг 200 мянган төгрөгөөр дээшлүүлэх мөнгө. Ийм хэмжээний хөрөнгөөр Улаанбаатар хотод 1000 км зам, 300 сургууль, 1000 цэцэрлэг барьж болох байжээ. Тиймээс улс төрийн ууган хүчин МАН улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж, засаглалын хямрал, өрийн дарамтаас иргэдээ гаргахын тулд залууст итгэл хүлээлгэж ачааны хүндийг үүрүүлэхээр нийслэлд илгээжээ.
           
Нийслэлийн Монгол Ардын намын сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus