Инфляци 0.1 хувийн өсөлттэй гарчээ
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас  мэдээлснээр энэ жилийн хэрэглээний үнийн улсын индекс хэлбэлзэл багатай, харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Хэрэглээний үнийн индекс өнгөрөгч тавдугаар сард өмнөх сарыхнаас 0.1 хувиар өсөлттэй гарчээ. Харин энэ оны эцсийнхээс 3.3 хувийн өсөлттэй, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар өссөн байна. Энэ оны эхний таван сарын байдлаар энэ оны инфляцийн түвшин өнгөрөгч оны инфляцийн түвшинтэй ойролцоо байгааг мэргэжилтнүүд дурдаж байв.

Хэрэглээний үнийн индекс зургаан аймагт буурсан бол хоёр аймагт үнэ харьцангуй тогтвортой, 13 аймагт хэрэглээний үнийн индекс 1.1 хувийн өсөлттэй байна. Нийслэл хотод улсын дундажтай адил хэмжээний 0.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus