Гэмт хэргийн улмаас нас барагсдын тоо буурчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 12481 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 249 хэрэг буюу 2.0 хувиар буурчээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 275, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 190, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 65 зэргээр гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Гэмт хэргийн улмаас 4646 хүн гэмтэж, 356 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 68 буюу 1.4 хувь, нас барсан хүн 71 буюу 16.6 хувиар буурсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus