Туул гол дагуух арьс ширний үйлдвэрүүдийг хаах шийдвэр гарчээ
Арьс ширний үйлдвэрүүдийг хааж, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.Учир нь Хан-Уул дүүрэгт байдаг цөөнгүй арьс, ширний үйлдвэрүүд бохироо Туул гол руу юүлж байгаагаас хатан Туул маань маань бохирдож, улмаар ширгэх аюул нүүрлэж байгаа юм. Уг асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч шийдвэртэй арга хэмжээ авалгүй өдий хүрсэн.Мөн Яармаг, Нисэх, Биокомбинатын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байгаа учраас ийнхүү арга хэмжээ авч байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus