Гарьдхүүгийн Баярсайхан “Таны саналыг төрийн тархи”-нд хүргэнэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд 64 дүгээр тойрогт нэр дэвшиж буй бөгөөд сурталчилгааны нээлтээ Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн талбайд өчигдөр хийсэн юм. Сурталчилгааны нээлтэд түүний нэр дэвшсэн тойргийнхон, намын гишүүд дэмжигчид 500 гаруй хүн оролцлоо.



Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүрэгт шинэ хүн биш. Өмнөх хоёр сонгуульд энэ дүүргийнхэн түүнд итгэл хүлээлгэн өөрсдийнхөө өмнөөс төрд илгээсэн билээ. Сонгогчдынхоо төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрхэм гишүүн энэ удаагийн сонгуульд "ТАНЫ САНАЛЫГ ТӨРИЙН ТАРХИНД" уриатай оролцож буй юм. Г.Баярсайхан гишүүн 2012-2016 оны бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар амжилттай ажилласан төдийгүй Шийдлийн Засгийн газарт Хөдөлмөрийн сайдын албыг хашиж төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн он жилүүдийг ардаа орхижээ.

Нэр дэвшигч Г.Баярсайхан сонгуулийн сурталчилгаагаа нээж хэлсэн үгэндээ “Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн  хугацаанд 90 жилийн ажлыг хийж амжууллаа. Бид 90 жилд тавьж чадаагүй замыг дөрвөн жилд тавилаа. Олон мянган орон сууц ашиглалтанд орууллаа. Үйлдвэржилтийн хоёрдугаар давалгааг манай Засгийн газар эхлүүллээ. Миний бие сүүлийн найман сар Хөдөлмөрийн яамыг толгойлж ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байхад залуу малчдын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа гэж ахмад малчид ярьж байсан. Тиймээс манай яамнаас санаачлан “Сайн малчны” ангийг нээлээ. Цаашид хөдөөд мал маллах залуусын тоо нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Мөн автомашины кузов засварын зах зээлийг гадныхан эзлэх болсон. Тиймээс манай яам МСҮТ, коллеж дээрээ кузов засварын ангийг нээлээ. Монгол залуус цаашид өөрсдөө автомашинаа чанартай засаад унадаг болно гэдэгт бат итгэлтэй байна. Түүнчлэн цалин хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр гаргасан нь олон хүнд үр өгөөжөө өгөх юм. Хамгийн сүүлийн мэдээ хэлэхэд Монгол залуусаа өндөр хөгжилтэй Япон улсад илгээж, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхээр боллоо. Энэ бол олон залуусын өмнө хөгжих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж нээгдэж байна гэж би харж байгаа” гэсэн юм.  

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэдхэн хоногийн өмнө Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдын багт ажилласан. Тэрбээр өмнө нь тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөч байх өндөр мэргэжилтэй, ур чадвартай ажилтнуудыг хамтран бэлтгэх тал дээр Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай тодорхой яриа хэлцлийг өрнүүлсэн. Тэрхүү яриа хэлэлцээ бодит ажил болж монгол залуусыг Японд мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах чиглэлээр Засгийн газар хоорондын Санамж бичгийг албан ёсоор байгуулсан юм. Үүний үр дүнд удахгүй Монгол залуус Япон улсад олноор гарч хөгжих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдсэн юм. Чингэлтэйчүүд Г.Баярсайхан сайдад ам сайтай байна. Түүнийг сонгогчид нь дэмжихээ илэрхийлж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.


 

Нэр дэвшигч Г.Баярсайханы Сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus