Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр  мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 10.7 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх сарынхаас 218.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 891.7 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Мөн 7.9 их наяд төгрөгийн болон валютын хадгаламж эзэлж байна. Улсын хэмжээнд 11.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Мөнгөний гурван гол үзүүлэлтийг өмнөх оны төвшинтэй харьцуулахад 6-10 хувийн өсөлттэй гарсан байна.

 Харин олгосон зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 1.7 хувийн бууралттай гарсан бол чанаргүй зээлийн хэмжээ 1.9 гаруй их наяд төгрөг бөгөөд нийт зээлийн 17 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд онцлов. Өөрөөр хэлбэл зургаан төгрөг тутмын нэг төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна гэсэн үг юм.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus