С.Амармандах: Хамтдаа дуулж, хөгжинө гэдэг бол хамгийн сайхан зүйл

Монголын Реп техно хөгжмийн амьд домог “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрөгч баасан гаригт “CLUB24” ресторанд залуустайгаа нэгэн онцгой үдшийг өнгөрүүллээ.

Тус ресторан нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун хоолоор эрхэм үйлчлүүлэгч нараа дайлдаг. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, Зоро нар Ази, Европ хоолны амтыг зөвхөн танд л мэдрүүлнэ.


Дуучин С.Амармандах залуусын монголоороо омогших сэтгэлийг нь булиглуулж чадсан юм. “Сайхан байна. Залуучууд маань чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх болжээ. Тэр тусмаа насанд хүрсэн залуус маань гэр бүл, анд нөхөд, ажлын хамт олноороо халуун дулаан уур амьсгалтай оройн зоогоо бариад, халуун дотно ярианыхаа дараа өөрсдийн сонсдог хамтлаг, дуучдынхаа алтан тайз нь дээр тэдэнтэйгээ хамтдаа дуулж, хөгжинө гэдэг бол хамгийн сайхан зүйл” хэмээн дуучин Амараа сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү тоглолтын тус рестораны хамт олон эрхэм үйлчлүүлэгч нарынхаа дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж, ялагчийг найзуудынх нь хамтаар уух зүйлсээр дайлав.

Ингээд та бүхэндээ тоглолтын фотог сонирхуулж байна.













































olloo.mn

Бусдад түгээх
  • gplus