Өмнөх жилээс их талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд энэ нэгний байдлаар 367.9 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 315.4 мян.га-д, төмс 11.2 мян.га-д, хүнсний ногоо 5.0 мян.га-д, тэжээлийн ургамал 5.9 мян.га-д, техникийн ургамал 30.4 мян.га-д тариалсан байна.
 
Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 62.8 мян.га буюу 14.6 хувь, үүнээс үр тарианых 41.0 мян.га буюу 11.5 хувиар, тэжээлийн ургамлынх 4.1 мян.га буюу 41.1 хувиар буурч, харин төмс тариалсан талбай 1.9 мян.га буюу 20.8 хувь, хүнсний ногооных 0.9 мян.га буюу 21.5 хувиар нэмэгдсэн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus