Энэ жил төрсөн алманцагны зураг автомат зургийн аппаратанд буужээ
Мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тогтоох судалгааг БОНХЯ МУИС-тай хамтран хийж байгаа билээ. Судалгааны баг 2013 оны намраас эхлэн хөдөлгөөн мэдрэгч автомат зургийн аппаратуудыг Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн Цагаан Богд, Шар хулсны нуруунд суурилуулан ажиглаж эхэлсэн юм. Уг зургийн аппаратад авахуулсан Мазаалайн зургуудыг бодгаль тус бүрээр ялган тодорхой арга зүйн дагуу анализ хийсний үр дүнд тоо толгой нь тогтоогдох учиртай.Говийн Их дархан цаазат газрын А хэсэгт ажиллаад ирсэн судалгааны баг автомат камераас зурагнуудаа цуглуулсан байна. Тэдний цуглуулсан зургийн санд  Мазаалайн энэ жил төрсөн алманцагны зураг буужээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.