Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг шүүнэ
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн. Гэвч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан билээ. Өнөөдөр тэднийг шүүх хурал болох тов гарчээ.

Дээрх нэр бүхий прокуроруудыг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татаад буй. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus