Д.Тэрбишдагва гишүүний туслах хүн нас барсан асуудлаар тайлбар өгөхөөс татгалзав
УИХ-ын 2016 сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Д.Тэрбишдагвын сонгуулийн сурталчилгааны нээлтэн дээр хүн нас барсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ үйл явдал өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр болжээ. Талийгаач 60 орчим настай эмэгтэй хүн байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэхүү харамсалтай үйл явдал  өчигдөр нэр дэвшигчийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүний туслахтай холбогдож мэдээлэл авахыг хүссэн ч “ би яагаад тайлбар өгөх ёстой гэж”  гэсээр уцаарлан  утсаа тасаллаа.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus