Насанд хүрээгүй бол хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй
2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, иргэд хувьцааныхаа 30 хувь буюу 300 мянган төгрөгийг авахын тулд өнөөдрөөс  өөрт ойрхон арилжааны банкинд хандах юм. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Гэхдээ 300 мянган төгрөгийг 100, мянгаар нь хувааж оруулах оруулна гэлээ.

Харин энэхүү 300 мянган төгрөгийг авахдаа дараах шаардлагуудыг хангах ёстой аж. Үүнд банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн, Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг, иргэний бүртгэлийн зөрчилгүй байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой юм байна. Өөрөөл хэлбэл иргэд 18 нас хүрснээс хойш хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй байдаг аж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus