Хортон шавьж устгалын ажил энэ сард эхэлнэ
Хортон шавьж устгалын ажлыг энэ сард эхлүүлж, зарим нутагт 15-20 хоногийн хол хорио тогтоохоор боллоо.
 
Эл ажлын хүрээнд Орхон аймаг 5900 га газарт хортон шавьжийн судалгаа явуулсны үндсэн дээр хамгийн түрүүнд Сибирийн хүр эрвээхэйн голомтод устгал хийхээр болсон байна. Хүр эрвээхэйн голомт Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдад түлхүү байдаг нь тогтоогджээ.
 
Манай улсын хэмжээнд 50 мянган га ой мод хортон шавьжид идэгдэн дахин сэргэхээргүй болжээ. Мөн нийт нутгаар хүр эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй, эгэл дээгэн, Яковсоны хүр эрвээхэй гэсэн дөрвөн төрлийн эрвээхэй түгээмэл тархсан аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus