Бэлэн мөнгө тараасныг мэдээлбэл мөнгийг 20 дахин нугалж олгоно
УИХ, НИТХ-ын тэргүүлэгчдийг  сонгох 2016 оны сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу өнгөрсөн бямба гарагт албан ёсоор эхэлсэн.

Сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан нэр дэвшигч бэлэн мөнгө тараасныг иргэн баримтаар СЕХ, цагдаад мэдээлвэл бэлэн мөнгийг 20 дахин нугалж олгох юм. Энэ тухай Сонгуулийн тухай хуулийн 71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

Мөн хуулийн 71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх заасан байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus