595 төрлийн саналын хуудас хэвлүүлнэ
Сонгуулийн ерөнхий хороо энэ долоо хоногоос саналын хуудас хэвлүүлж эхлэх юм. Улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн тойргийн задаргаанаас хамаарч, 595 төрлийн саналын хуудас хэвлүүлэх аж. Гэхдээ санал авах хуудсын ерөнхий хэмжээг одоогоор тодорхой тогтоогүй байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus