Өнөөдөр болох үйл явдлууд
10:30 цагт: БНХАУ-ын 60,0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол ХАХНХЯ-ны 9 давхарын уулзалтын танхимд болно.

11:00 цагт: Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 5 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. УБСЕГ

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дарханы СЕХ хууль зөрчсөн талаар бие даагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: МЗХ-ны байранд “Цагаан жагсаалт” зарлана. Энэ үеэр Цагаан Жагсаалтынхантай хариуцлагын гэрээ байгуулж, батламж гардуулна.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын сонгуульд БГД-ээс нэр дэвшигч С.Хүрэлбаатар сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

18:30 цагт: MICS 2016 Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн хаалт МҮХАҮТ-н Их танхимд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus