Эйр Францынхан ажил хаялаа
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро-2016” наадмын нээлт энэ сарын 10-ны өдөр хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилж буй Франц улсад болсон билээ.
 
Тэгвэл өнгөрөгч бямба гарагаас эхлэн орон нутгийн иргэний агаарын тээврийн Эйр Франц компанийн нисгэгчид ажил хаяж, улс орны өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн фанатуудыг хохироож магадгүй нөхцөл байдал үүсчээ.
 
Тус улсад хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэх жагсаал цуглаан хэдэн долоо хоногийн өмнөөс эхэлсэн байдаг.Энэ хүрээнд төмөр замын ажилтнууд 10 хоногийн турш ажил хаяж, үүний улмаас дотоод дахь замын хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсчээ. Тэр бүү хэл террорист халдлага гарч болзошгүй гэсэн болгоомжлол, Парис зэрэг олон хотуудад нүүрлэсэн үерийн гамшиг ч нэг сарын турш зохион байгуулагдах Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд саад учруулж болзошгүй байсан юм.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus